Англи хэлний багш нарт
2013 оны 10-р сарын 18, Нийтэлсэн Сараннэмэх
“Монголын тэтгэлэгт оюутан залуучуудын солилцооны үндэсний төв”-өөс “
АНГЛИ ХЭЛНИЙ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ийг 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон
даяар зохион байгуулах гэж
байгаатай холбоотой та бүхэнд дээрх мэдээллийг илгээж байна.
Албан бичгээр илгээж буй чиглэл дээр нэмж хэлэхэд зохион багуулагчийн шагналын
сан өндөр бөгөөд хамгийн олон оролцогч оролцуулсан
сум , сургууль , багш, сургуулийн захирал, засга дарга , боловсролын газар
зэрэг төрлөөр шалгаруулж шагнахаас гадна МТОЗСҮТөвд бүх шатлалын англи
хэлний сургалтанд 100 хувийн үнэ төлбөргүй суралцуулах эрхийн бичгээр бэлэглэж, шалгарсан сурагч, сургууль, сум, дүүргийг бүх ТВ
болон сонингоор зарлан таниулна гэсэн.
Тус тэмцээн нь А болон В гэсэн 2 төрлөөр явагдах бөгөөд оролцогчийн англи хэлний мэдлэг анхан шат байсан ч В
төрөлд түрүүлэх боломжтой болно. Үг
цээжилсэнээр англи хэлний мэдлэгээ илүү сайжруулж, өгсөн орчуулга
болон дүрмийн тайлбарыг бэлтгүүлэхээр урьдчилан өгөх
болохоор та англи хэлний дүрмийн мэдлэг нэмэгдэнэ. Зөвхөн
цээжилсэн үгээ нөхөж бичих учраас хэн цээжилсэн тэр хүн л түрүүлэх болно гэдгийг анхааруулж тайлбарлах.
А ангилалын шалгалтын материалыг тэмцээн эхлэх өдөр хүртэл нууцлах
бөгөөд оролцогчдын англи хэлний мэдлэгийг шалгахад Боловсролын үнэлгээний төв хамтарч ажиллах тул
шалгаруулалт “Элсэлтийн ерөнхий шалгалт”-тай адил түвшинд явагдана.
В ангилалын тэмцээн болохоос 14 хоногийн өмнө материалыг дүрмийн
тайлбар болон орчуулгын хамт нийт оролцогчдод нэгэн зэрэг тараах болно. Тухайн
оролцогч бичвэрүүд болон шинэ үгсийг 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө цээжлэх ёстой бөгөөд шалгалт
авахдаа оролцогчид өгч цээжлүүлсэн материалын өгүүлбэр бүрээс үг орхин бичих ба
орхисон үгний оронд тохирох зөв үгийг сонгож байрлуулсан тохиолдолд асуултанд
зөв хариулсанд тооцно. Англи хэлний мэдлэг багатай оролцогч оролцож түрүүлэх
боломжийг ихэсгэх үүднээс В ангилалын тэмцээний материалыг өндөр зэрэглэлийн
нууцлал дор англи хэлний олон улсын мэргэжилтнүүд боловсруулж энэхүү төслийн
хамгийн өндөр шагналыг санал болгож байгаа
юм байна.
Иймд тэмцээний тухай удирдамж, мэдээллийг
оюутан сурагчдад тарааж, тэмцээнд идэвхитэй оролцуулах тал дээр онцгой анхаарч, хамтран ажиллана уу.
Удирдамж чиглэлийг эндээс татаж авна уу. бас эндээс авна уу
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. Үүнд:
Монголын Тэтгэлэгт Оюутан Залуучуудын Солилцооны Үндэсний
Төв
Хаяг: УБ хот, баруун 4 зам, “Time Center”–ийн 4 давхарт
Утас: 70003999, 70004999, 70005999
Та бүхний ажилд амжилт
хүсье
!
No comments:
Post a Comment